Thursday, December 23, 2010

Бөмбөгөр ногоон театр

Бөмбөгөр ногоон”-оос эхтэй түүхийг дэлгэв

Улсын драмын эрдмийн театрынхан 75 жилийн ойдоо зориулж, Театрын музейн байранд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэв. Их сайхан залуус байжээ, манай “Бөмбөгөр ногоон”-ыхон. Үсээ богинохон тайрч, дугуй малгай жишүүлдэсхийн тавьсан хүрээ хүүхнүүд, бүрх малгай духдуулж, урт дээлээр гоёсон харчууд.
Зурган дээрээс харахад Бөмбөгөр ногоон гэдэг их томгүй санагддаг байсан. Гэтэл үгүй юм аа. Эргэдэг тайзтай, ардаа том хаалгатай. Энэ хаалгаар “Шарай голын гурван хаан” жүжиг тоглох үед гурван морьтон орж ирэн, тайзан дээр гардаг байж. Энэ тухай ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Манай театрын байр нэг их хүйтэн биш байсан. Ханаа дагаад пийшинтэй. Театрын хойд талд сүүлд өргөтгөл барьсан юм. Энэ үүдэнд Э.Оюун гуай орой болтол суугаад байна даа. Гэртээ ер харихгүй шүү. Театрын байр шатах үед Д. Лувсаншарав авдартай хувцаснуудыг авч шидлээд л. Яасан ч хүчтэй байсан юм. Харин дараа нь авдрыг нээж үзтэл хувцаснууд шатаагүй хэрнээ утаандаа шарлачихсан байж билээ” гэж ирээд л “Бөмбөгөр ногоон”-ы түүх хүүрнэв.
Энд төрийн шагналт зураач Л.Намхайцэрэн, Л.Гаваа, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Доржпалам зэрэг нэртэй зураачдаас гадна төрийн хошой шагналт ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог нарын хөгжмийн зохиолчдын гэрэл зураг өлгөөстэй. Тус театрын найруулагчдын цуваа гэхэд төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун, Л.Ванган, харин жүжгийн зохиолчдынх Д.Нацагдорж, С.Буяннэмэхээр эхэлж байна.
Тус театрын тавьсан анхны жүжгүүдийн нэг “Хэлбэрэл нугалаа” 1932 оных юм билээ. Ши.Аюуш зохиолыг нь бичиж, найруулжээ. “Өвгөн бүргэд”, “Говийн хүүхэн Гүндэгмаа”, “Хонины булаг”-аас өгсүүлээд “Соно”, “Нора”, “Интоорын цэцэрлэг”, “Цаг өөр болжээ”, “Тамгагүй төр” “Нандин эрдэнэ”, “Үгүйлэгдсэн хайр” мөн  энэ жил олны хүртээл болсон “Атга нөж” зэрэг жүжгийн үйл явдлыг харуулсан гэрэл зургууд “үггүй түүх” өгүүлнэ. Эдгээр түүхийг 1931-1940, 1941-1950, 1951-1960 гэх мэтчилэн үечилжээ.

үзэсгэлэнгийн тухай

Улсын драмын эрдмийн театрынхан 75 жилийн ойдоо зориулж, Театрын музейн байранд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэв. Их сайхан залуус байжээ, манай “Бөмбөгөр ногоон”-ыхон. Үсээ богинохон тайрч, дугуй малгай жишүүлдэсхийн тавьсан хүрээ хүүхнүүд, бүрх малгай духдуулж, урт дээлээр гоёсон харчууд.
Зурган дээрээс харахад Бөмбөгөр ногоон гэдэг их томгүй санагддаг байсан. Гэтэл үгүй юм аа. Эргэдэг тайзтай, ардаа том хаалгатай. Энэ хаалгаар “Шарай голын гурван хаан” жүжиг тоглох үед гурван морьтон орж ирэн, тайзан дээр гардаг байж. Энэ тухай ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Манай театрын байр нэг их хүйтэн биш байсан. Ханаа дагаад пийшинтэй. Театрын хойд талд сүүлд өргөтгөл барьсан юм. Энэ үүдэнд Э.Оюун гуай орой болтол суугаад байна даа. Гэртээ ер харихгүй шүү. Театрын байр шатах үед Д. Лувсаншарав авдартай хувцаснуудыг авч шидлээд л. Яасан ч хүчтэй байсан юм. Харин дараа нь авдрыг нээж үзтэл хувцаснууд шатаагүй хэрнээ утаандаа шарлачихсан байж билээ” гэж ирээд л “Бөмбөгөр ногоон”-ы түүх хүүрнэв.
Энд төрийн шагналт зураач Л.Намхайцэрэн, Л.Гаваа, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Доржпалам зэрэг нэртэй зураачдаас гадна төрийн хошой шагналт ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог нарын хөгжмийн зохиолчдын гэрэл зураг өлгөөстэй. Тус театрын найруулагчдын цуваа гэхэд төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун, Л.Ванган, харин жүжгийн зохиолчдынх Д.Нацагдорж, С.Буяннэмэхээр эхэлж байна.
Тус театрын тавьсан анхны жүжгүүдийн нэг “Хэлбэрэл нугалаа” 1932 оных юм билээ. Ши.Аюуш зохиолыг нь бичиж, найруулжээ. “Өвгөн бүргэд”, “Говийн хүүхэн Гүндэгмаа”, “Хонины булаг”-аас өгсүүлээд “Соно”, “Нора”, “Интоорын цэцэрлэг”, “Цаг өөр болжээ”, “Тамгагүй төр” “Нандин эрдэнэ”, “Үгүйлэгдсэн хайр” мөн  энэ жил олны хүртээл болсон “Атга нөж” зэрэг жүжгийн үйл явдлыг харуулсан гэрэл зургууд “үггүй түүх” өгүүлнэ. Эдгээр түүхийг 1931-1940, 1941-1950, 1951-1960 гэх мэтчилэн үечилжээ.
Б.Хонгор
Дурсахуй
Бурхад заларсан тайзнаа ижийтэйгээ уулзлаа
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өчигдөр нижгэр том “найр” болов. Бүрх малгай хазгайдуухан тавьж, саарал даавуу дээлний дотуур сорочкин цамцны зах цухуйлган дэгжирхсэн их зохиолч Д.Нацагдорж “Үер”-ийн Болд өвгөн, “Сэрэлт”-ийн галзуу Бумаатай хамт тайзны голд “тухалж”. Тэдний хажууд зүс үзээгүй нэгэн эрхэм харагдана. Дуулахнаа нь энэ театрын барималч байсан, элдэв тансаг чимэглэлийг нь бүгдийг урласан Гүрдорж эрхэм гэлээ.
Монголд анхны театр үүд хаалгаа нээж, үзэгч олноо урин залсны 75 жилийн ойтой эдгээр уран бүтээлчийн насны ой давхцан тохиожээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Дугарын Гүрдорж нар 100, ардын жүжигчин Сангижавын Гэндэн, гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав нарын 90 насны сүүдэр тохиосон жил. Хэдийгээр энэ буурлууд бурхны орныг зориод удсан ч төрөлх театр, үзэгч олон нь тэднийг мартаагүй гэдгээ илтгэн ийн төрсөн өдрийг нь тэмдэглэв.  Дөрвөн ч хүний ойг хамтад нь тэмдэглэхээр зар түгээсэн болохоор үзэгч олон цуглажээ.
Тэдний дундаас онцлон нэгэн хүнтэй уншигч таныг уулзуулахыг зорив. Тэр бол Цэвээнжав агсны ганц хүү Б.Батцэвээн. Хуульч мэргэжилтэй тэрбээр Тагнуулын ерөнхий газар, Хөх хотод суугаа Ерөнхий консулын газарт  алба хашиж явсан юм. Бид ээжийнх нь тухай сайхан дурсамжуудыг ийн хуваалцлаа.
- Миний ээж Цэвээнжав Дорнод аймгийн Матад суманд Цагаан дэрс гэж газарт төрсөн, жирийн монгол малчны хүүхэд.  Энэ жил 90 насных нь ой тохиож байгаа юм. Олон жил тайзан дээр нь тоглож асан театр нь ээжийн минь ойг тохиолдуулан ийм сайхан дурсамж тоглолт зохион байгуулсанд маш их баяртай байна.
- Ээжийг тань Монголын ард түмэн бүгд танина даа. Саяхан телевизээр түүний тоглосон гурван ч кино өдөр дараалаад гарсан. “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” гээд.
- Харин тийм ээ, тоглосон киног нь үзэхэд ижий минь дэргэд байгаа юм шиг хэчнээн сайхан санагддаг гээч. Миний ээж их олон дүр бүтээсэн. Инээдмийн, эмгэнэлт гээд бүхий л төрөлд хувирч чаддаг гайхамшигтай жүжигчин байж дээ.
- Урлагтай амьдралаа хэдийд холбосон юм бол, ижий тань?
- 20 нас хүртлээ хөдөө мал дээр байсан гэдэг. Тэгээд 1936 онд гэдэг байх аа манай аав зүүн хязгаарт алба хаахаар очиход нь танилцаад хот орж ирсэн юм билээ. Аав цэргийн ангид, ээж Шаазан ваарны үйлдвэр, Оёдлын артельд ажиллаж байгаад 1943 онд урлагийн сургуульд орж нэг жил сураад Төв театрт ирсэн гэсэн. Тавдугаар зэргийн жүжигчин гэсэн үнэмлэхтэй. Түүнээс хойш 1974 онд бие барах хүртлээ  ээж театр, урлагтай холбоотой байсан даа. “Далан худалч”. “Аянга”, “Платон Кречит”,”Будамшуу”, “Зам”,”Өөрийн замаар”, “Шинэ байшин”, “Буурал үст бүсгүй” гээд их олон жүжигт тоглосон.
- Жүжигчний хүүхдүүд театрт л өсдөг гэдэг. Та ч бас тэдний нэг байв уу?
- Бүр багаасаа л ээжийгээ дагаж театрт ирдэг байлаа. Тэгэхэд театр одоо Дуурь байгаа тэр байшинд хамтдаа байсан юм. Би цэцэрлэгт явдаг ч орой тараад, эсвэл заримдаа явалгүй үлдээд ээжийгээ дагачихна. Хүүхдээ тэврээд талбай дээгүүр явахад хүмүүс танимхайраад “Хүүг тань  хүргээд өгье” гэдэг байсан.  Урлагийн л ач шүү дээ гэж ээж минь ярьдаг сан.
- Ээжийгээ тоглохыг хараад үзэгчдийн танхимд суух уу, эсвэл тайзны ард байдаг байв уу?
- Хөшигний ард л сууж байна. Заримдаа хөгжмийн яаманд суулгачихна. Нэг удаа ээж тайзан дээр тоглож байгаад буцаж орохдоо миний байгаагийн эсрэг тал руу яваад хөшигний ар руу орчихсон гэсэн. Тэгсэн би араас нь дагаад алхаж байсан гэдэг юм. Тэр үед хүүхэд   цөөн байсан юм даг уу, надаар томчууд их тоглоно. Би тэдэнд аавыгаа цэргийн дарга гэж гайхуулдаг байж. Тэгэхээр “Худлаа, танай аав морин тэргээр ус зөөдөг” гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй “Манай аавын бүсэнд буу бий” гэж онгирно. Тэгэхээр нөгөөдүүл “Тэр чинь эрүүний яс” гээд цаашлуулдаг  гэсэн. Сүүлд том болсон хойно Гомбосүрэн гуай л энэ тухай их ярьдагсан.
- Алтан үеийн томчуудаас хэн хэн байсныг та санадаг биз дээ?
- Жигмиддорж, Гомбодорж, Мижиддорж, Ичинхорлоо, Цэрэндулам, Хандсүрэн, Гомбосүрэн гуай гээд чухам жинхэнэ алтан үеийнхний дунд хүн болсон юм шүү.
- Ээжийгээ жүжигчин гэдгийг хамгийн анх ямар уран бүтээлээс нь мэдэрсэн бол?
- Жүжгээс л байх. Би их л бага байсан юм. 1957 он юм. “Страконицын хөөрөгт цоорч” гэж жүжиг тоглодог байсан. Тэнд ээж олон хүүхэдтэй, цагаан цайлган сэтгэлтэй тэгсэн хэрнээ нөхөртөө их атаман эхнэрийн дүрд тоглосон. Тэр зураг нь ч байдаг юм. Тэр жүжгээс л ээжийгээ жүжигчин хүн, энэ бол их сонин сайхан мэргэжил юм гэж ойлгосон санагддаг. Яагаад гэхээр тэр олон хүүхдийнх нь нэгд би гарч тоглодог байхгүй юу. Үг хэлэхгүй, зүгээр л тайзан дээр гарч ээждээ тэврүүлдэг.
- Хамт тоглодог нь бас жүжигчдийн хүүхдүүд үү?
- Тийм л байх. Би нэг л хүүхдийг санадаг юм. Балхаа гэж нэртэй, театрын комендантын хүү. Намайг ирээгүй үед тэр миний оронд тоглодог байсан.
- Цэвээнжав гуай хэр хатуу ээж байв. Таныг ер нь загнаж байв уу?
- Ээж аав хоёр намайг их эрхлүүлнэ. Гэхдээ буруу эрхлүүлээгүй байх аа. Намайг загнаж сүйд болохгүй. Нэг их баярлуулаагүй ч, гомдоож яваагүй  гэж боддог юм, аав ээж хоёрыгоо. Гэхдээ нэг зүйл бий. Есдүгээр ангидаа тамхи татаж сураад. Эхэндээ их нууна. Тэгтэл тэр хоёр ингэж байж түймэр тавьчихна гээд ил болгож өгдөг юм. Сүүлдээ надад тамхи авчирдаг болсон гээд бод л доо. Өөрсдөө бас залуудаа тамхи татдаг байж. Хортойг нь ойлгоод гарчихсан хойно нь би татаж эхлэхгүй юу. Тэр хоёрынхоо ярьж хэлж байсныг одоо хэр нь санадаг. Тэгээд ч тамхиа хаячихсан.
- Жүжигчин хүн ялангуяа орой үдэш дандаа ажилтай байдаг биз дээ. Арын албыг нь хэн авч явах вэ?
- Аав минь цэргээс гараад сүүлд бас урлагийн газарт ажиллах болсон юм. Тэд хоёул орой ажилтай, би ганцаараа үлдэнэ. Том болохоор театр руу дагахаа больчихгүй юу. Долоо хоногт нэг өдөр ээж амрахдаа гурвуулаа нийлээд сайхан хоол хийж иднэ. Ээж их сайн тогооч. Луувантай бууз энэ тэр гээд дандаа сонин сонин хоол зохиож хийдэг байсан. Фантааз  сайтай хүн шүү дээ. Тэгээд бас их цэвэрч. Аав цэрэгт байхын өглөө эрт босоод сурчихсан. Яаж ч орой унтсан өглөө таван цаг яг босно. Тэгээд ажилдаа явахаас өмнө хоол хийнэ, шалаа угаана. Гэрийнхээ ажлыг амжуулж бидэнд тусалж байгаа нь тэр. Ээж бол долоо хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийнэ. Бүр юуг ч үлдээхгүй хуу цэвэрлэнэ. Тэр үед нь би дайчлагдана даа. Гарч тогломоор байдаг, хурдхан дуусгахсан гэж хичээвч ээж тийм амар тавихгүй.
- Ээжийг тань их уран хүн байсан гэж сонссон юм байна.
- Тийм шүү, их уран хүн байсан шүү дээ. Залуудаа өдөр шөнөгүй суугаад л монгол дээл оёчихно, жирийн нэг биш их гоёыг. Ээжийн хийсэн өмд, цамц, өвлийн пальтогоор хүртэл гангардаг байлаа. Надад янз бүрийн малгай их хийж өгдөгсөн. Хамгийн сүүлийн ямар загвар гарна, дуурайгаад л оёчихно.
- Танайхаар театрынхан их ирдэг байв уу?
- Хүн тасрахгүй. Манайхаар голдуу урлагийнхан л ирнэ. Ээжийн найз Ичинхорлоо гуай, Хандсүрэн гуай хоёр байсхийгээд ирж одоогийнхоор бол буу халдаг байж. Лха. Долгор эгчийнхтэй лагерьт хамт гардаг байлаа. Ээж их нийтэч, хүнтэй их амархан танилцана. Кино шийнд тоглодог болохоор ч тэр үү гудамжинд хамт явахад бараг толгой дараалан таньдаг хүн таарна.
- Танай гэрт театрын тухай, урлагийн тухай яриа хэр их болдог байв?
- Хүүхэд байж дээ, санаанд үлдсэн юмаар маруухан л байх юм. Намайг  нэг их тоож ярьдаггүй байсан ч биз. Гэхдээ сүүлд 1971 онд юм уу даа, Чимид гуайн “Арын албаныхан” гэж жүжгийг тавих боллоо. Буниа гэж хүүгээ дайнд алдсан эхийн дүрийг надад зориулж гэнэ гээд их баярлаж ирснийг санадаг юм.
- Ээжийн тань уран бүтээлтэй холбоотой дурсамж хүүрнэх ховор нандин дурсгал танд хэр олон бий вэ?
- Зураг энэ тэр гээд өөрт байснаа би тээр жил Театрын музейд өгчихсөн. Миний  ээж бол ард түмний хайртай жүжигчин. Тиймээс хойч үеийнхэн маань ч харж дурсаж яваг гэж бодсон. Одоо харин кинонуудыг нь бичүүлж авахсан гэж санадаг юм. Ээжийн 50 насны ойгоор Кино үйлдвэр тоглосон бүх киноных нь хэсгээс эвлүүлж хийсэн бичлэг өгсөн. Тэр нь надад бий. үр хүүхэд минь хадгалж, эмээгээ дурсаж яваг.
- Та ээжээсээ хойш театртай хэр ойр байв?
- Үнэндээ ажил төрөл гээд тэр бүр театрт ч ирж амжихгүй юм. Харин өнөөдөр ирж бурхад заларсан тайзнаас ээжийгээ харж хэмжээлшгүй их баярлалаа. Өнгөрсөн жил нэг ирэхдээ 90 насных нь ойг тэмдэглэх юмсан гэж театрын даргад хэлж байсныг   ажил хэрэг болгоод ингэж сайхан баяр болгож, олон үзэгчтэй нь уулзуулсанд нь  үнэндээ баярлалаа гэхээс өөр үг ч олдохгүй юм.
Н.Сарангэрэл

Wednesday, December 22, 2010

Ихэнхи хүмүүс музейг танхимд зүүсэн, дэлгэсэн үзмэрээр нь төсөөлдөг. Музей танхимын үзвэрээр үйлчлэхээс гадна олон төрлийн үйл ажиллагааг зохиодог.
Уран бүтээл бүр түүх намтартай, эзэнтэй. Музейн ажилтнууд бид ахмад ба нэрт уран бүтээлч нараас сурвалжлага авч дүрс бичлэг хийж баримтжуулан санхөмрөгт хадгалдаг нь чухал баримт болж үлддэг. Шинэ мэдээлэл бүрийг үзэгчиддээ хүргэхийг зорьдог.

Манай музей жижгэвтэр боловч үзмэр бүрийг ойлгож сонирхож чадвал урлагийн талаар арвин мэдээллийг үзэгч хүртэж чадна. Тайлбарлагч үзэгч бүрт үйлчилнэ, тайлбарт үйлчилгээг үнэгүй явуулна.

Та бүхэн манай музейгээр заавал ороорой!

Захирал Д.Цэдмаа

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ
Монголын театрын музей 1991 онд байгуулагдсан. Тус музей Улсын Тєв театраас эхлээд дуурь, балет, хvvхэлдэй, цирк, кино зэрэг тайз, дэлгэцийн бvх тєрлийн урлагийн тvvхэн хєгжлийн талаар дэлгэн vзvvлж, судалж, цуглуулж, сурталчилдаг. 2000-2003 онд нэрт найруулагч Л.Ванган, Ноён хутагт Данзанравжаа, Монгол бvжиг, Яруу найрагч Р.Чойном, жvжгийн зохиолч, найруулагч С.Буяннэмэх, Хятад клуб ба Бээжин ший, Монгол алиалагч зэрэг сэдвээр тvр vзэсгэлэн гаргасан. Цагийн хуваарь: 09.00-17.00 Билетийн vнэ: гадаад хvн-1000 тєг, том хvн-300 тєг, хvvхэд-200 тєг Байршил: Сvхбаатарын талбайн зvvн тал. Соёлын тєв єргєєний цогцолбор. А хэсэг, хойд талын хаалга

үзэсгэлэнгийн тухай

“Хүүхэд төдийгүй томчууд хүртэл татагддаг хөгжилтэй, гайхалтай эд бол хүүхэлдэй юм”. Өдгөө үүсгэн байгуулагчийнаа нэрэмжит болсон Москвагийн хүүхэлдэйн театрыг байгуулсан, “хүүхэлдэйн хаант улсын илбэчин” гэгддэг Сергей Образцов ямагт ийнхүү ярьдаг байсан. Тус театр тавьсан жүжгээрээ нэрд гарсан төдийгүй энэ өдрүүдэд 70 жилийнхээ ойг тэмдэглэж буй хүүхэлдэйн гайхалтай музейтэй юм. Музей 4,5 мянган үзмэртэй.Тухайлбал утсан хүүхэлдэй, европын театрын “баатар”, Энэтхэг, Хятад, Моангол, Индонезийн домог, орос хүүхэлдэйнүүд ч бий. Музейн орлогч захирал, урлаг судлаач Борис Голдовский энэ үзмэрийн тухай ярьж байна: «Манай музейд ганц ч хуулбар байхгүй. Театр Шинэ Зеландаас өгсүүлээд Швед, Латин америк зэрэг гадааын оронд аялан толох үеэр бэлэглэсэн дэлхийн бүх орны хүүхэлдэй энд бий. ЗХУ гэж байх үеийн бүх орны хүүхэлдэйн асар том цуглуулга манайд бий. Усан дээр тоглодог вьетнамын усны театрын гайхалтай хүүхэлдэй байгаа. Хятадын луу, арслан, 18-19-р зууны францын баатар ч бий. Музейд баян хуур, механик хүүхэлдэйн гайхалтай цуглуулга бий. Энэ цуглуулгыг жил бүр баяжуулж, жилдээ үзэсгэлэн зохион байгуулах 10-12 урилга хүлээж авдаг». Гайхалтай үзэсгэлэн зохион байгуулдаг. Тухайлбал тус музейн хамт олон берлиний ажил нэгт нөхөдтэй хамтран дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан “дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүүхэлдэй” үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэжээ. ЗХУ, Герман гэсэн дайтагч хоёр орны хүүхэлдэйг үзэсгэлэнд тавьсан. Жүжигчид энэ хүүхэлдэйгээр фронтод очиж, шог хошин, суртал ухуулгын жүжиг тавьдаг байжээ. Берлины дараагаар үзэсгэлэнг Вашингтонд одоо Афинд гаргахаар төлөвлөж байна. Москвагийн үзэсгэлэнд хадгалагдаж байгаа хүүхэлдэй бүгд өөрийн гэсэн түүх, домогтой. Музейн ажилтнууд бараг бүгдийг бүртгэдэг. Хүүхэлдэйг хэн бүтээсэн, цуглуулгад авахын өмнө хэн хадгалж байсан, ямар жүжигт тоглосон гэх зэрэг. Сергей Образцовын өөрийн гараар бүтээсэн Тяпа нэртэй хүүхэлдэйгээр 1980-аад он хүртэл тоглосон юм. Энэ хүүхэлдэйг 82 настай дэлхийн хамгийн настай хүүхэд гэж шоглох нь ч бий. Тяпагийн цагаан цамцыг энэ бүх хугацаанд ганцхан удаа сольсон бөгөөд харин нүүрийг нь ганц ч удаа сэргээн засварлаагүй хуучнаараа байгаа аж. Сергей Образцовын Театрын дэргэдэх музей нь судалгаа явуулж, ном, видео кино хийдэг эрдэм шинжилгээний төв юм. Саяхан хоёр гайхалтай ном хэвлэлтээс гараад байна. Тухайлбал хүүхэлдэйн бүх цуглуулга багтсан “Хүүхэлдэйн театрын музей”. Хоёр дахь нь хүүхэлдэйн театрын хамт олны амьдрал, жүжигчдийн дуртай хоол зэрэг нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг “Сергей Образцовын академи” нэртэй ном хэвлэгдсэн юм. Гурав дахь ном нь хүүхэлдэйн урлагтай холбоотой, энэ гайхалтай мэргэжлийн тухай өгүүлсэн “Театрын хүмүүс” нэртэй ном юм.

Tuesday, December 21, 2010

Говийн ноён хутагт Данзанравжаа

Mузейн үзмэр

Театрын музей

 Монголын театрын музей

1927 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн нэртэй анхны театр байгуулагдсан. Энэ анхны цэнгэлдэх хүрээлэн нь нэрээ 1931 онд Улсын төв театр гэж сольсон байна.Монголын театрын музей нь 1973 оны 259-р тогтоол (БНМАУ-ын сайд нарийн зөвлөлийн ) -оор байгулагдах шийдвэр нь гарсан, Гэвч зориулалтын барилга байгууламжийн байдлаас болон хойшлогдсоор 1991 оны 3-р сарын 27- нд /Олон улсын театрын өдөр / Соёлын төв өргөөний байранд нээгдэн үйл ажиллагаагаа явуулах болсон. Тус музей нь Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм.
Музейн А танхимд нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, бзрималтай танилцана.
Үзвэрийн Б танхимд шинэ цагын ардын театрийн анхны уусэл бопсп^ жүжгийн бүлгэм, клуб, /1922-1924 /, цэнгэлдэх хүрээлэн /1926/ , анхны төв театр /1931/ -ын тухай гэрэл .зураг, баримт бичиг, ахмад уран бүтээлчдийн бүтээл туурвилын гэрэл зургууд. зарим биет зүйлс , тэхан үеийн жүжгийн тоглолт, шүүмж судлал, ном товхимол, хувцас, макет, эскиз зэрэг сурвалж мат ^риаллуудыг харуулсан байна.
1960-1970-аад оноос монгол улсын 2 том театр тухайлбал: Д. Нацагдоржийн нэрэмжит драмын эрдмийн театр , Дуурь бүжгийн эрдмийн театр болсон түүхи*йг гэрэл зураг баримт бичиг , биет зүйлс, жүжгийн тоглолт, тайз чимэглэлийн эскиз зураг, нэрт уран бүтээлчдийн намтар түүх, дэлхийн болон европын орнуудын сонгодог болон үндэсний дуурь бүжиг, драмын жүжгийн тоглолт. зэргийг хураангуйлан харуулсан үндсэн үзүүлэгтэй юм.
Үзвэрийн В танхимд Монголын театрын уламжлалын тухай үзүүлнэ. Нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс ярих, цугларан найр наадам х\п]х бэдарчин явган шог ярих. цамын ёслол, ший янгууны т/хай энг /з^ -болно. Мөн 19-р зууны нэрт соен гэгээрүүлэгч Д^гшин ноен хутап Данзанравжаагийн "Намтар дуулах дацан '' сүм театртай холбогдох баримтыг энд дэлгэн үзүүлнэ.
Үзвэрийí Г танхимд Монгол кино урлагын түүхэн хөгжил, 1940-өөд оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай, түүнд хэрэглэж бсйсан аппарат хэрэгсэл, хувцас зэргийг , мөн ардын уламжлалт хөгжмийн зэмсгийг үзэж болно. Театрын музейн гол зорилго бол:
1. Соелы өвийгхамгаалах
2. Урлагын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршино.