Wednesday, December 22, 2010

үзэсгэлэнгийн тухай

“Хүүхэд төдийгүй томчууд хүртэл татагддаг хөгжилтэй, гайхалтай эд бол хүүхэлдэй юм”. Өдгөө үүсгэн байгуулагчийнаа нэрэмжит болсон Москвагийн хүүхэлдэйн театрыг байгуулсан, “хүүхэлдэйн хаант улсын илбэчин” гэгддэг Сергей Образцов ямагт ийнхүү ярьдаг байсан. Тус театр тавьсан жүжгээрээ нэрд гарсан төдийгүй энэ өдрүүдэд 70 жилийнхээ ойг тэмдэглэж буй хүүхэлдэйн гайхалтай музейтэй юм. Музей 4,5 мянган үзмэртэй.Тухайлбал утсан хүүхэлдэй, европын театрын “баатар”, Энэтхэг, Хятад, Моангол, Индонезийн домог, орос хүүхэлдэйнүүд ч бий. Музейн орлогч захирал, урлаг судлаач Борис Голдовский энэ үзмэрийн тухай ярьж байна: «Манай музейд ганц ч хуулбар байхгүй. Театр Шинэ Зеландаас өгсүүлээд Швед, Латин америк зэрэг гадааын оронд аялан толох үеэр бэлэглэсэн дэлхийн бүх орны хүүхэлдэй энд бий. ЗХУ гэж байх үеийн бүх орны хүүхэлдэйн асар том цуглуулга манайд бий. Усан дээр тоглодог вьетнамын усны театрын гайхалтай хүүхэлдэй байгаа. Хятадын луу, арслан, 18-19-р зууны францын баатар ч бий. Музейд баян хуур, механик хүүхэлдэйн гайхалтай цуглуулга бий. Энэ цуглуулгыг жил бүр баяжуулж, жилдээ үзэсгэлэн зохион байгуулах 10-12 урилга хүлээж авдаг». Гайхалтай үзэсгэлэн зохион байгуулдаг. Тухайлбал тус музейн хамт олон берлиний ажил нэгт нөхөдтэй хамтран дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан “дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүүхэлдэй” үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэжээ. ЗХУ, Герман гэсэн дайтагч хоёр орны хүүхэлдэйг үзэсгэлэнд тавьсан. Жүжигчид энэ хүүхэлдэйгээр фронтод очиж, шог хошин, суртал ухуулгын жүжиг тавьдаг байжээ. Берлины дараагаар үзэсгэлэнг Вашингтонд одоо Афинд гаргахаар төлөвлөж байна. Москвагийн үзэсгэлэнд хадгалагдаж байгаа хүүхэлдэй бүгд өөрийн гэсэн түүх, домогтой. Музейн ажилтнууд бараг бүгдийг бүртгэдэг. Хүүхэлдэйг хэн бүтээсэн, цуглуулгад авахын өмнө хэн хадгалж байсан, ямар жүжигт тоглосон гэх зэрэг. Сергей Образцовын өөрийн гараар бүтээсэн Тяпа нэртэй хүүхэлдэйгээр 1980-аад он хүртэл тоглосон юм. Энэ хүүхэлдэйг 82 настай дэлхийн хамгийн настай хүүхэд гэж шоглох нь ч бий. Тяпагийн цагаан цамцыг энэ бүх хугацаанд ганцхан удаа сольсон бөгөөд харин нүүрийг нь ганц ч удаа сэргээн засварлаагүй хуучнаараа байгаа аж. Сергей Образцовын Театрын дэргэдэх музей нь судалгаа явуулж, ном, видео кино хийдэг эрдэм шинжилгээний төв юм. Саяхан хоёр гайхалтай ном хэвлэлтээс гараад байна. Тухайлбал хүүхэлдэйн бүх цуглуулга багтсан “Хүүхэлдэйн театрын музей”. Хоёр дахь нь хүүхэлдэйн театрын хамт олны амьдрал, жүжигчдийн дуртай хоол зэрэг нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг “Сергей Образцовын академи” нэртэй ном хэвлэгдсэн юм. Гурав дахь ном нь хүүхэлдэйн урлагтай холбоотой, энэ гайхалтай мэргэжлийн тухай өгүүлсэн “Театрын хүмүүс” нэртэй ном юм.

No comments:

Post a Comment